Menu | Меню
Cart | Сагс 0

Terms of Service | Үйлчилгээний нөхцөл

OVERVIEW

This website is operated by The Toy Store. Throughout the site, the terms “we”, “us” and “our” refer to The Toy Store. The Toy Store offers this website, including all information, tools and services available from this site to you, the user, conditioned upon your acceptance of all terms, conditions, policies and notices stated here.

Энэ цахим хуудсыг Toy Store ажиллуулдаг бөгөөд энд ашиглагдсан “бид”, “манай” болон “бидний” зэрэг үгнүүд нь Toy Store дэлгүүрийг төлөөлж байгаа юм. Хэрэглэгч та манай цахим хаягт байгаа үйлчилгээний нөхцөл, болзол, бодлого, мэдэгдлийг уншиж танилцан хүлээн зөвшөөрсөн тул манай хаягт нэвтэрч байна гэж үзнэ.

By visiting our site and/ or purchasing something from us, you engage in our “Service” and agree to be bound by the following terms and conditions (“Terms of Service”, “Terms”), including those additional terms and conditions and policies referenced herein and/or available by hyperlink. These Terms of Service apply to all users of the site, including without limitation users who are browsers, vendors, customers, merchants, and/ or contributors of content.

Манай цахим хуудсанд зочилж манай “Үйлчилгээг” ашиглан биднээс бараа худалдан авсанаар та дараах нөхцөл болзолыг хүлээн (“Үйлчилгээний нөхцөл”, “Нөхцөл”) зөвшөөрч үйлчилгээ авах тохиролцоо хийж байгаа болно (үүнд энд болон/эсвэл линкээр оруулсан бусал нэмэлт нөхцөл болон зүйл заалт, бодлогыг оруулан тооцно). Энэхүү үйлчилгээний нөхцөл нь манай  хуудасны хэрэглэгч, худалдан авагч, бараа нийлүүлэгч, хамтрагч болон/эсвэл мэдээлэл оруулагч зэрэг бүхий л талд хамааралтай бөгөөд үүгээр үл хязгаарлагдана.

Please read these Terms of Service carefully before accessing or using our website. By accessing or using any part of the site, you agree to be bound by these Terms of Service. If you do not agree to all the terms and conditions of this agreement, then you may not access the website or use any services. If these Terms of Service are considered an offer, acceptance is expressly limited to these Terms of Service.

Цахим хуудсыг ашиглахаас өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу. Учир нь цахим хуудсанд нэвтэрч ашигласнаар та үйлчилгээний нөхцлийг давхар зөвшөөрч байгаад тооцогдоно. Тиймээс үйлчилгээний нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд манай цахим хуудсанд нэвтрэхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв үйлчилгээний нөхцлийг санал болгож байна гэж үзэж байгаа тохиолдолд аливаа хүлээн зөвшөөрлийг энэхүү үйлчилгээний нөхцөлд үл хамааруулан ойлгоно.

Any new features or tools which are added to the current store shall also be subject to the Terms of Service. You can review the most current version of the Terms of Service at any time on this page. We reserve the right to update, change or replace any part of these Terms of Service by posting updates and/or changes to our website. It is your responsibility to check this page periodically for changes. Your continued use of or access to the website following the posting of any changes constitutes acceptance of those changes.

Манай дэлгүүрт шинээр нэвтэрч буй аливаа хэрэгсэл эсвэл өгөгдөл нь манай үйлчилгээний нөхцлөөр зохицуулагддаг болно. Үйлчилгээний нөхцөл тогтмол шинэчлэгддэг тул хүссэн үедээ нэвтэрч танилцах боломжтой. Бид үйлчилгээний нөхцлийг өөрсдийн шийдвэр дээр үндэслэн цахим хуудсанд шинэчлэсэн мэдээллийг байршуулах мөн/эсвэл оруулах замаар шинэчлэх, өөрчлөх эсвэл орлуулах бүрэн эрхтэй байна. Та шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлтэй цаг тухай бүр манай цахим хуудсанд хандан танилцах үүрэгтэй болно. Нөхцөл өөрчлөгдсөний дараа цахим хуудсанд нэвтэрч байна гэдэг нь тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнийг илтгэнэ.

Our store is hosted on Shopify Inc. They provide us with the online e-commerce platform that allows us to sell our products and services to you.

Манай дэлгүүр нь Shopify Inc-н шийдлийг ашигладаг бөгөөд энэ нь биднийг танд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан борлуулах цахим борлуулалтын платформыг санал болгодог.

SECTION 1 - ONLINE STORE TERMS | ОНЛАЙН ДЭЛГҮҮРИЙН НӨХЦӨЛ

By agreeing to these Terms of Service, you represent that you are at least the age of majority in your state or province of residence, or that you are the age of majority in your state or province of residence and you have given us your consent to allow any of your minor dependents to use this site. 
You may not use our products for any illegal or unauthorized purpose nor may you, in the use of the Service, violate any laws in your jurisdiction (including but not limited to copyright laws). 
You must not transmit any worms or viruses or any code of a destructive nature. 
A breach or violation of any of the Terms will result in an immediate termination of your Services.

Энэхүү хуудсыг ашигласнаар та өөрийн оршин суугаа газрын хууль тогтоомжийн дагуу насанд хүрсэнд тооцогдох насанд хүрсэн гэдгээ баталж байгаа ба та өөрийн хүүхдэд манай цахим хуудсыг ашиглах зөвшөөрлийг давхар өгсөнд тооцно. 

Та манай бүтээгдэхүүнийг аливаа хууль бус, зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд үл ашиглаж болохоос гадна хууль дүрэм зөрчихүйц аливаа үйлдэлд үл ашиглана (зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг оруулан тооцох бөгөөд үүгээр үл хязгаарлагдана).  Та аливаа вирус болон мэдээлэл устгадаг кодыг дамжуулахгүй байх үүрэгтэй. Манай нөхцлийг зөрчсөн тохиолдолд танд үзүүлэх үйлчилгээг нэн даруй зогсоох эрхтэй.

SECTION 2 - GENERAL CONDITIONS | ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

We reserve the right to refuse service to anyone for any reason at any time. 
You understand that your content (not including credit card information), may be transferred unencrypted and involve (a) transmissions over various networks; and (b) changes to conform and adapt to technical requirements of connecting networks or devices. Credit card information is always encrypted during transfer over networks. 
You agree not to reproduce, duplicate, copy, sell, resell or exploit any portion of the Service, use of the Service, or access to the Service or any contact on the website through which the service is provided, without express written permission by us. 
The headings used in this agreement are included for convenience only and will not limit or otherwise affect these Terms.

Бид хэдийд ч ямар ч шалтгаанаар үйлчилгээг үзүүлэхээс татгалзах эрхтэй. Та таны өгсөн (кредит картаас бусад) мэдээлэл кодлогдохгүйгээр (a) хэд хэдэн сүлжээ дамжиж болохыг мөн (b) холбогдох сүлжээ эсвэл төхөөрөмжтэй холбогдохтой холбоотой техникийн шаардлагад өөрчлөлт орж болзошгүй тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр батлаж байгаа болно. Харин кредит картын мэдээлэл үргэлж кодтойгоор дамжуулагдана. Үйлчилгээ, үйлчилгээг ашиглах хэлбэр эсвэл үйлчилгээнд хандах хандалт эсвэл цахим хуудсан дээрх аливаа хэсгийг дахин боловсруулж ашиглах, хуулбарлах, боруулах, дахин дамжуулж борлуулах эсвэл үйлчилгээний аль нэг хэсгийг зүй бусаар ашиглах зэрэг үйлдлийг урьдчилан зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд үл хийнэ гэдгээ үүгээр хүлээн зөвшөөрч байгаа болно. Энэ гэрээнд ашигласан гарчиг нь хэрэглэгчдэд чиглэл өгөх зорилготой бөгөөд гэрээний нөхцөлд ямар нэгэн нөлөө үл үзүүлэх болно.

SECTION 3 - ACCURACY, COMPLETENESS AND TIMELINESS OF INFORMATION | МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ, БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ

We are not responsible if information made available on this site is not accurate, complete or current. The material on this site is provided for general information only and should not be relied upon or used as the sole basis for making decisions without consulting primary, more accurate, more complete or more timely sources of information. Any reliance on the material on this site is at your own risk. 
This site may contain certain historical information. Historical information, necessarily, is not current and is provided for your reference only. We reserve the right to modify the contents of this site at any time, but we have no obligation to update any information on our site. You agree that it is your responsibility to monitor changes to our site.

Бид холбогдох цахим хуудсан дээр тавигдсан мэдээлэл нь үнэн зөв, бүрэн бүтэн, шинэчлэгдсэн эсэхэд ямар нэгэн хариуцлага үл хүлээнэ. Энэхүү цахим хуудсан дээр тавигдсан мэдээ мэдээлэл болон холбогдох материал нь зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд өөр эх сурвалжуудтай харьцуулж баталгаажуулахгүйгээр шууд ашиглахгүй байхыг зөвлөж байна. Энэхүү цахим хуудсан дээр тавигдсан мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргах эсэх нь  таны өөрийн сонголт, хариуцлага юм. Энэхүү хуудас нь тодорхой түүхэн мэдээлэл агуулж байж болох бөгөөд энэ нь шинэчлэгдээгүй, зөвхөн лавлагаа байдлаар ашиглагдаж болох юм. Бид энэхүү хуудсан дахь мэдээллийг өөрчлөх эрхтэй боловч энэ нь бид цахим хуудасны мэдээллийг шинэчлэнэ гэсэн үүрэг биш бөгөөд эдгээр өөрчлөлтийн талаар олж мэдэх нь таны үүрэг юм.

SECTION 4 - MODIFICATIONS TO THE SERVICE AND PRICES | ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ

Prices for our products are subject to change without notice. 
We reserve the right at any time to modify or discontinue the Service (or any part or content thereof) without notice at any time. 
We shall not be liable to you or to any third-party for any modification, price change, suspension or discontinuance of the Service.

Бүтээгдэхүүний үнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчилж болно. Түүнчлэн бид үйлчилгээг (үйлчилгээний хэлбэр эсвэл холбогдох хэлбэрийг) хэдийд ч урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх болон зогсоох эрхтэй. Бид танд болон аливаа гуравдагч талын өмнө үйлчилгээ болон үнийн өөрчлөлт, үйлчилгээг зогсоох зэрэгтэй холбоотой асуудалд хариуцлага хүлээхгүй болно.

SECTION 5 - PRODUCTS OR SERVICES (if applicable) | БҮТЭЭГДЭХҮҮН БА ҮЙЛЧИЛГЭЭ (хэрэв хамаарах бол)

Certain products or services may be available exclusively online through the website. These products or services may have limited quantities and are subject to return or exchange only according to our Return Policy. 
We have made every effort to display as accurately as possible the colors and images of our products that appear at the store. We cannot guarantee that your computer monitor's display of any color will be accurate. 
We reserve the right, but are not obligated, to limit the sales of our products or Services to any person, geographic region or jurisdiction. We may exercise this right on a case-by-case basis. We reserve the right to limit the quantities of any products or services that we offer. All descriptions of products or product pricing are subject to change at anytime without notice, at the sole discretion of us. We reserve the right to discontinue any product at any time. Any offer for any product or service made on this site is void where prohibited. 
We do not warrant that the quality of any products, services, information, or other material purchased or obtained by you will meet your expectations, or that any errors in the Service will be corrected.

Зарим бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зөвхөн энэхүү цахим хуудсаар дамжин цахим хэлбэрээр борлуулагдаж болох юм. Дээрх бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хязгаарлагдмал байдагаас гадна барааг буцаах тохиолдолд зөвхөн манай Бараа буцаах бодлогын дагуу буцаагдаж болно гэдгийг анхаарна уу.

Бид бүтээгдэхүүний өнгө, харагдах байдлыг аль болох бодитоор харуулах арга хэмжээг авч ажиллах боловч таны компьютерийн дэлгэцэн дээр ямар байдлаар харагдах тал дээр аливаа баталгаа өгөхгүй. 

Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ аливаа хувь хүн, газар нутаг, улс оронд зарах (энэ нь зарах үүрэг хүлээсэн гэсэн утга үл болно) эрхтэй бөгөөд энэ эрхээ тухайн нөхцөл байдалд тохируулан эдлэнэ. Бид худалдан борлуулж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тоонд хязгаарлалт хийх эрхтэйгээс гадна бүтээгдэхүүний тайлбар болон үнийг аливаа урьдчилсан мэдэгдэл хүргүүлэхгүйгээр өөрсдийн шийдвэр дээр үндэслэн хэдийд ч өөрчлөх эрхтэй болно. Бид аль ч үед аливаа нэгэн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зогсоох бүрэн эрхтэй бөгөөд хэрэв холбогдох хориглосон заалт байгаа тохиолдолд тухайн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээтэй холбоотой аливаа саналыг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрхтэй байна..  

Бид зарагдсан бараа, үйлчилгээ, мэдээлэл эсвэл аливаа бусад материалын чанар нь таны хүлээлтэд нийцэх эсэхэд аливаа хэлбэрээр баталгаа үл өгөхөөс гадна үйлчилгээнд гарсан аливаа алдааг залруулах баталгааг мөн үл өгөх болно.

SECTION 6 - ACCURACY OF BILLING AND ACCOUNT INFORMATION | ТӨЛБӨР БОЛОН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ БАЙДАЛ

We reserve the right to refuse any order you place with us. We may, in our sole discretion, limit or cancel quantities purchased per person, per household or per order. These restrictions may include orders placed by or under the same customer account, the same credit card, and/or orders that use the same billing and/or shipping address. In the event that we make a change to or cancel an order, we may attempt to notify you by contacting the e-mail and/or billing address/phone number provided at the time the order was made. We reserve the right to limit or prohibit orders that, in our sole judgment, appear to be placed by dealers, resellers or distributors.

You agree to provide current, complete and accurate purchase and account information for all purchases made at our store. You agree to promptly update your account and other information, including your email address and credit card numbers and expiration dates, so that we can complete your transactions and contact you as needed.

For more detail, please review our Returns Policy.

Бид таны өгсөн аливаа захиалгын хүлээн авахгүй, түүнээс татгалзах эрхтэй бөгөөд нэг хүн, нэг өрх эсвэл нэг захиалгад ноогдох бүтээгдэхүүний тоог өөрийн үзэмжээр хязгаарлаж цуцлах эрхтэй байна. Энэ хязгаарлалтанд нэг харилцагчийн хаяг, ижил мэдээлэл бүхий кредит карт мөн төлбөр болон/эсвэл хүргэлтийн нэг хаяг ашиглан хийгдэж буй аливаа захиалганд хамаарч болно. Бид захиалгад өөрчлөлт оруулах, эсвэл цуцлах тохиолдолд худалдан авалт хийхдээ бидэнд өгсөн таны и-мэйл хаяг болон/эсвэл төлбөр илгээх хаяг/утасны дугаар зэргээр холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллана. Бид өөрсдийн шийдвэр дээр үндэслэн жижиглэн борлуулагч, дамжуулан борлуулагч эсвэл бусад төрлийн дамжуулан борлуулагч нарын өгсөн захиалга байж болзошгүй гэж үзсэн аливаа захиалгын тоог хязгаарлах эсвэл тухайн захиалгыг цуцлах эрхтэй. 

Та манай дэлгүүрээс худалдан авалт хийх бүрдээ өөрийн худалдан авалт болон данстай холбоотой мэдээллийг үнэн зөвөөр, бүрэн бүтэн хэлбэрээр өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Та өөрийн и-мэйл хаяг, кредит картны дугаар, хүчинтэй хугацаа зэрэг өөрийн хаяг болон бусад холбогдох мэдээллийг цаг тухай бүр шинэчлэнэ гэдгээ үүгээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд таны ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн бид таны захиалгыг гүйцэтгэх ба шаардлагатай тохиолдолд эргэн холбогдох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Бараа буцаах бодлогоос үзнэ үү. 

SECTION 7 - OPTIONAL TOOLS | НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ

We may provide you with access to third-party tools over which we neither monitor nor have any control nor input. 
You acknowledge and agree that we provide access to such tools ”as is” and “as available” without any warranties, representations or conditions of any kind and without any endorsement. We shall have no liability whatsoever arising from or relating to your use of optional third-party tools. 
Any use by you of optional tools offered through the site is entirely at your own risk and discretion and you should ensure that you are familiar with and approve of the terms on which tools are provided by the relevant third-party provider(s). 
We may also, in the future, offer new services and/or features through the website (including, the release of new tools and resources). Such new features and/or services shall also be subject to these Terms of Service.

Бидний зүгээс аливаа хяналт эсвэл өгөгдөл оруулан ажиллах боломжгүй гуравдагч талын хэрэгслүүдийг ашиглах боломжийг танд санал болгон ажиллах болно.  

Бид танд “одоо байгаа” болон “ашиглах боломжтой” аливаа хэрэгслийг аливаа баталгаа, албан ёсны төлөөлөх эрх эсвэл аливаа санал зөвлөмж хэлбэрээр санал болгоогүй гэдгийг та ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно. Бид гуравдагч талын эдгээр хэрэгслийг ашигласантай холбоотойгоор таны өмнө ямар нэгэн хариуцлага үл хүлээх болно. 

Энэ хуудсаар дамжуулан санал болгосон нэмэлт хэрэгслийг ашиглах эсэхийг та өөрөө бүтэн хариуцан шийдэх бөгөөд та тухайн үйлчилгээг үзүүлж буй гуравдагч талын холбогдох хэрэгсэлтэй холбоотой нөхцөлтэй танилцсан байх шаардлагатай гэдгийг үүгээр зөвлөж байна. Бид ирээдүйд шинэ үйлчилгээ болон/эсвэл давуу талыг өөрсдийн цахим хуудсаар дамжуулан санал болгон ажиллах болно (үүнд шинэ хэрэгсэл болон бүтээгдэхүүний эх үүсвэр санал болгох зэрэг багтана). Энэхүү шинэ бүтээгдэхүүн болон/эсвэл үйлчилгээг Үйлчилгээний Ерөнхий Нөхцлийн дагуу санал болгох болно.

SECTION 8 - THIRD-PARTY LINKS | ГУРАВДАГЧ ТАЛЫН ХОЛБООСУУД

Certain content, products and services available via our Service may include materials from third-parties. 
Third-party links on this site may direct you to third-party websites that are not affiliated with us. We are not responsible for examining or evaluating the content or accuracy and we do not warrant and will not have any liability or responsibility for any third-party materials or websites, or for any other materials, products, or services of third-parties. 
We are not liable for any harm or damages related to the purchase or use of goods, services, resources, content, or any other transactions made in connection with any third-party websites. Please review carefully the third-party's policies and practices and make sure you understand them before you engage in any transaction. Complaints, claims, concerns, or questions regarding third-party products should be directed to the third-party.

Бидний үзүүлж буй үйлчилгээгээр дамжуулагдан нийлүүлэгдэж буй зарим мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг гуравдагч талаас нийлүүлсэн байж болно. Манай цахим хуудсанд байршиж буй гуравдагч талын холбоос нь манай үйл ажилагаанаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг гуравдагч талын цахим хуудаст хөтлөх бөгөөд бид тухайн гуравдагч талын аливаа мэдээлэл эсвэл цахим хуудасны мэдээлэл эсвэл тухайн гуравдагч талын бусад материал, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээтэй холбоотойгоор аливаа үүрэг хариуцлага хүлээхээс гадна аливаа баталгааг үл гаргах болно.  

Бид гуравдагч талын цахим хуудсыг ашиглан хийсэн аливаа худалдан авалттай холбоотой гэмтэл, согог эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээ, эх сурвалж, агуулга эсвэл бусад мэдээлэлтэй холбоотойгоор үүссэн аливаа асуудалд аливаа хэлбэрээр үүрэг, хариуцлага үл хүлээх болно. Аливаа худалдан авалт, гүйлгээ хийхээсээ өмнө тухайн гуравдагч талын үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу. Гуравдагч талын бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, санал, хүсэлтийг тухайн үйлчилгээг үзүүлсэн гуравдагч талд шууд хандан гаргана уу.

SECTION 9 - USER COMMENTS, FEEDBACK AND OTHER SUBMISSIONS | ХЭРЭГЛЭГЧИЙН САНАЛ ХҮСЭЛТ БА БУСАД ХҮСЭЛТ

If, at our request, you send certain specific submissions (for example contest entries) or without a request from us you send creative ideas, suggestions, proposals, plans, or other materials, whether online, by email, by postal mail, or otherwise (collectively, 'comments'), you agree that we may, at any time, without restriction, edit, copy, publish, distribute, translate and otherwise use in any medium any comments that you forward to us. We are and shall be under no obligation (1) to maintain any comments in confidence; (2) to pay compensation for any comments; or (3) to respond to any comments. 
We may, but have no obligation to, monitor, edit or remove content that we determine in our sole discretion are unlawful, offensive, threatening, libelous, defamatory, pornographic, obscene or otherwise objectionable or violates any party’s intellectual property or these Terms of Service. 
You agree that your comments will not violate any right of any third-party, including copyright, trademark, privacy, personality or other personal or proprietary right. You further agree that your comments will not contain libelous or otherwise unlawful, abusive or obscene material, or contain any computer virus or other malware that could in any way affect the operation of the Service or any related website. You may not use a false e-mail address, pretend to be someone other than yourself, or otherwise mislead us or third-parties as to the origin of any comments. You are solely responsible for any comments you make and their accuracy. We take no responsibility and assume no liability for any comments posted by you or any third-party.

Хэрэв та бидний хүсэлт дээр үндэслэн (жишээ нь: уралдаанд орох замаар) эсвэл өөрийн санаачлагаар бидэнд аливаа мэдээлэл, санал хүсэлт илгээх эсвэл өөрийн саналаар бүтээлч санаа, санал, төлөвлөгөө бусад материалуудыг цахим хэлбэрээр, и-мэйл, шуудан эсвэл өөр бусад арга ашиглан (нийтэд нь 'санал хүсэлт' гэх) илгээсэн тохиолдолд бид тухайн мэдээллийг аливаа хязгаарлалтгүйгээр аль ч тохиолдолд өөрчлөх, хуулбарлах, хэвлэн нийтлэх, түгээх, орчуулах болон өөр бусад хэлбэрээр ашиглах боломжтой болж байгаа гэдгийг таныг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзнэ гэдгийг та ойлгож байгаа болно. Бид ямар ч тохиолдолд (1) энэ саналын нууцлалыг хангах, (2) төлбөр төлөх эсвэл (3) холбогдох хариулт өгөх зэрэг үүргийг үл хүлээх болно.  

Бид хууль бус, заналхийлсэн, нэр хүндэд халдсан, садар самууныг сурталчилсан, эсвэл зохиогчийн эрх эсвэл үйлчилгээний нөхцлийг зөрчсөн аливаа санал, мэдээллийг өөрийн шийдвэр дээр үндэслэн аливаа үүрэг хүлээхгүйгээр хянах, засварлах эсвэл устгах эрхийг хэрэгжүүлэн ажиллаж болно. Та таны санал хүсэлт аливаа гуравдагч талын зохиогчийн эрх, худалдааны тэмдэгт, нууцлал, хувийн болон эд хөрөнгийн эрхтэй холбоотой аливаа гэрээг зөрчөөгүй болохыг үүгээр баталж байна. Мөн түүнчлэн таны илгээсэн санал хүсэлт бусдын нэр төрд халдахуйц эсвэл хууль зөрчихүйц, занал хийлсэн эсвэл аливаа зүй бус мэдээлэл агуулаагүй байх шаардлагатай мөн үйлчилгээ эсвэл цахим хуудасны үйл ажиллагаанд доголдол үзүүлэхуйц аливаа төрлийн компьютерийн вирус агуулаагүй гэдгийг үүгээр баталж байна. Та хуурамч и-мэйл хаяг ашиглах, бусдын хувийн мэдээллийг ашиглах зэргээр манай үйлчилгээг авч үл болох бөгөөд та биднийг эсвэл гуравдагч талыг аливаа зүй бус мэдээллийн эх сурвалж хэлбэрээр үл төөрөгдүүлж болно. Бид таны эсвэл гуравдагч талын гаргасан аливаа санал хүсэлт зэрэгт аливаа хэлбэрээр ямар ч хариуцлага үл хүлээх болно. 

SECTION 10 - PERSONAL INFORMATION | ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

Your submission of personal information through the store is governed by our Privacy Policy. To view our Privacy Policy.

Худалдан авалттай холбоотой таны хувийн мэдээллийг манай Нууцлалын бодлогоор зохицуулах бөгөөд энэхүү бодлогын дэлгэрэнгүй дараах холбоосоор орж үзнэ үү.

SECTION 11 - ERRORS, INACCURACIES AND OMISSIONS | АЛДАА, БҮРЭН БУС БАЙДАЛ, ХАСАЛТ

Occasionally there may be information on our site or in the Service that contains typographical errors, inaccuracies or omissions that may relate to product descriptions, pricing, promotions, offers, product shipping charges, transit times and availability. We reserve the right to correct any errors, inaccuracies or omissions, and to change or update information or cancel orders if any information in the Service or on any related website is inaccurate at any time without prior notice (including after you have submitted your order). 
We undertake no obligation to update, amend or clarify information in the Service or on any related website, including without limitation, pricing information, except as required by law. No specified update or refresh date applied in the Service or on any related website, should be taken to indicate that all information in the Service or on any related website has been modified or updated.

Зарим тохиолдолд манай хуудсанд эсвэл тухайн бараа бүтээгдэхүүний тайлбар, үнэ, сурталчилгаа, санал, тээвэрлэлтийн төлбөр, тээвэрлэлийн хугацаа болон бүтээгдэхүүн байгаа эсэх тайлбарт үг үсгийн алдаа гаргасан эсвэл аливаа алдаа гарсан эсвэл дээр мэдээлэл нь бүрэн бус, дутуу байх тохиолдол гарч болзошгүй. Энэ тохиолдолд бид аливаа алдаа дутагдал, мэдээллийн бүрэн бус байдал эсвэл хасагдсан мэдээллийг засах эрхтэй бөгөөд хэрэв тухайн үйлчилгээ эсвэл цахим хуудастай холбоотой мэдээдэл нь үнэн зөв биш байгаа тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хуудасны мэдээллийг шинэчлэх эсвэл хэрэв шаардлагатай тохиолдолд захиалгыг цуцлах (таныг захиалга явуулсны дараа ч мөн адил) хүртэлх арга хэмжээг авч ажиллана. 

Бид хуулиар шаардсанаас бусад тохиолдолд үйлчилгээ эсвэл цахим хуудастай холбоотойгоор аливаа үнэ зэрэг үүрэг үл хязгаарлагдах бусад мэдээллийг шинэчлэх, засварлах эсвэл тодруулах үүрэг үл хүлээнэ. Үйлчилгээ эсвэл цахим хуудасны мэдээллийг оруулсан аливаа огноог тухайн үйлчилгээ эсвэл цахим хуудасны бүх мэдээллийг шинэчлэсэн эсвэл өөрчилсөн огноо хэмээн үл үзнэ. 

SECTION 12 - PROHIBITED USES | ХОРИГЛОХ ЗААЛТ

In addition to other prohibitions as set forth in the Terms of Service, you are prohibited from using the site or its content: (a) for any unlawful purpose; (b) to solicit others to perform or participate in any unlawful acts; (c) to violate any international, federal, provincial or state regulations, rules, laws, or local ordinances; (d) to infringe upon or violate our intellectual property rights or the intellectual property rights of others; (e) to harass, abuse, insult, harm, defame, slander, disparage, intimidate, or discriminate based on gender, sexual orientation, religion, ethnicity, race, age, national origin, or disability; (f) to submit false or misleading information; (g) to upload or transmit viruses or any other type of malicious code that will or may be used in any way that will affect the functionality or operation of the Service or of any related website, other websites, or the Internet; (h) to collect or track the personal information of others; (i) to spam, phish, pharm, pretext, spider, crawl, or scrape; (j) for any obscene or immoral purpose; or (k) to interfere with or circumvent the security features of the Service or any related website, other websites, or the Internet. We reserve the right to terminate your use of the Service or any related website for violating any of the prohibited uses.

Үйлчилгээний нөхцөлд заасан хоригоос гадна та манай цахим хуудас болон түүний мэдээллийг (а) аливаа хууль бус үйлдэлд ашиглах зорилгоор, (b) хууль бус үйл ажиллагаанд бусдыг татан оруулах зорилгоор, (с) аливаа олон улсын, орон нутгийн болон засаг захиргааны газрын хууль тогтоол, дүрэм, журмыг зөрчих зорилгоор, (d) оюуны өмчтэй холбоотой зөрчил гаргах эсвэл бусдын оюуны өмчийн эрхийг зөрчих зорилгоор, (e) бусдыг доромжлох, тэдний нэр хүндэд халдах, айлган сүрдүүлэх, хүйс, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, үндэс угсаа, арьсны өнгө, нас, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварлан гадуурхах зорилгоор, (f) буруу ташаа, худал мэдээлэл өгөх зорилгоор, (g) манай үйлчилгээ болон холбогдох цахим хуудас эсвэл өөр бусад цахим хуудас эсвэл интернетын хэвийн үйл ажиллагаанд саад болохуйц аливаа вирус эсвэл хорт уршиг бүхий код дамжуулах зорилгоор, (h) бусдын мэдээллийг мөшгих эсвэл цуглуулан авах зорилгоор,  (i) спам, фишинг, фарм, претекст, спайдер, кравл эсвэл скреп зэргийг илгээх зорилгоор, (j) ёс зүйгүй үйлдэлд ашиглах зорилгоор, эсвэл (к) манай үйлчилгээ эсвэл холбогдох цахим хуудас эсвэл бусад цахим хуудас болон интернетийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл хийх зорилгоор ашиглаж үл болно. Дээрх хориглосон зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд бид таны манай үйлчилгээ эсвэл холбогдох цахим хуудсанд хандах эрхийг цуцлах бүрэн эрхтэй болно.  

SECTION 13 - DISCLAIMER OF WARRANTIES; LIMITATION OF LIABILITY | БАТАЛГААНЫ МЭДЭГДЭЛ БА ҮҮРГИЙН ХЯЗГААРЛАЛТ

We do not guarantee, represent or warrant that your use of our service will be uninterrupted, timely, secure or error-free. 
We do not warrant that the results that may be obtained from the use of the service will be accurate or reliable. 
You agree that from time to time we may remove the service for indefinite periods of time or cancel the service at any time, without notice to you. 
You expressly agree that your use of, or inability to use, the service is at your sole risk. The service and all products and services delivered to you through the service are (except as expressly stated by us) provided 'as is' and 'as available' for your use, without any representation, warranties or conditions of any kind, either express or implied, including all implied warranties or conditions of merchantability, merchantable quality, fitness for a particular purpose, durability, title, and non-infringement. 
In no case shall The Toy Store, our directors, officers, employees, affiliates, agents, contractors, interns, suppliers, service providers or licensors be liable for any injury, loss, claim, or any direct, indirect, incidental, punitive, special, or consequential damages of any kind, including, without limitation lost profits, lost revenue, lost savings, loss of data, replacement costs, or any similar damages, whether based in contract, tort (including negligence), strict liability or otherwise, arising from your use of any of the service or any products procured using the service, or for any other claim related in any way to your use of the service or any product, including, but not limited to, any errors or omissions in any content, or any loss or damage of any kind incurred as a result of the use of the service or any content (or product) posted, transmitted, or otherwise made available via the service, even if advised of their possibility. Because some states or jurisdictions do not allow the exclusion or the limitation of liability for consequential or incidental damages, in such states or jurisdictions, our liability shall be limited to the maximum extent permitted by law.

Бид таны ашиглаж буй үйлчилгээ нь аливаа сааталгүйгээр, түргэн хугацаанд, найдвартай эсвэл алдаагүй байна гэдэгт аливаа хэлбэрээр баталгаа, төлөөлөл бүхий баталгаа эсвэл бусад баталгаажуулалтыг үл гаргах болно. 

Бид үйлчилгээг ашигласны дараа гарах үр дүн нь үнэн бодит, найдвартай эсэхэд баталгаа үл гаргах болно. Бид үйлчилгээг танд урьдчилан мэдэгдэлгүйгээр тодорхойгүй хугацаагаар тухай бүр шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зогсоох эрхтэй байна.  

Та манай үйлчилгээг өөрийн сонголтоор хэрэглэх эсвэл үл хэрэглэх эсэхээ шийдвэрлэн ашиглаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Холбогдох үйлчилгээ болон бүх бүтээгдэхүүнээс гадна танд манай үйлчилгээгээр дамжуулагдан (манайхаас өөрөөр тодорхойлсноос бусад тохиолдолд) хүргэгдсэн аливаа үйлчилгээг худалдан авч буй бүтээгдэхүүнд хамаарах бүх баталгаа эсвэл нөхцөл, бүтээгдэхүүний чанар, тодорхой зорилгоор ашиглагдах байдал, хугацаа, хэлбэр болон алдаагүй бүрэн бүтэн байдал гэх мэттэй холбоотойгоор танд аливаа хэлбэрээр урьдчилан илэрхийлсэн эсвэл урьдчилсан мэдэгдсэн аливаа төлөөлсөн баталгаа, баталгаажуулалт эсвэл нөхцөлгүйгээр “одоо байгаа” болон “ашиглах боломжтой” хэлбэрээр таны хэрэгцээнд зориулан нийлүүлэгдэж байгаа гэдгийг та үүгээр хүлээн зөвшөөрч байгаа болно.  

Ямар ч тохиолдолд Toy Store, түүний захирал, ажилтан, албан хаагчид, холбоотой этгээд, агентлаг, туслан гүйцэтгэгч, дадлагажигч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч эсвэл лиценз олгогч нь гэрээ, иргэний эрх үүрэг (үүнд болгоомжгүй байдал багтана), аливаа хариуцлага эсвэл өөр бусад зүйлс дээр үндэслэсэн эсэхээс үл хамааран хэдийгээр тухайн гарч болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан тайлбарласан хэдий ч үйлчилгээг ашиглах замаар худалдан авсан аливаа үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүнтэй холбоотойгоор эсвэл аливаа өгөгдөл нь дутуу эсвэл алдаатай, эсвэл тухайн илгээсэн, явуулсан эсвэл үйлчилгээгээр дамжуулан хүлээн авсан бараа, үйлчилгээг ашиглах явцад гарсан аливаа алдаа эсвэл дутагдал гэх мэтийг оруулан, гэхдээ үүгээр үл хязгаарлагдах, бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах явцад гарсан аливаа алдагдал эсвэл дутагдалтай холбоотойгоор үүссэн ашиг, орлого, хадгаламж, мэдээлэл зэрэгтэй холбоотой аливаа алдагдал, нөхөн олголттой холбоотой зардал эсвэл өөр бусад ижил төрлийн алдагдал зэргийг оруулан үүгээр үл хязгаарлагдах аливаа бэртэл гэмтэл, алдагдал, нэхэмжлэл эсвэл аливаа шууд эсвэл шууд бус, санамсаргүй болон бусдийн буруутай үйлдэл, тусгай эсвэл холбогдох дагалдан гарч буй аливаа алдагдалд ямарваа хэлбэрээр аливаа үүрэг үл хүлээх болно.

SECTION 14 - INDEMNIFICATION | ХОХИРОЛ БАРАГДУУЛАЛТ

You agree to indemnify, defend and hold harmless The Toy Store and our parent, subsidiaries, affiliates, partners, officers, directors, agents, contractors, licensors, service providers, subcontractors, suppliers, interns and employees, harmless from any claim or demand, including reasonable attorneys’ fees, made by any third-party due to or arising out of your breach of these Terms of Service or the documents they incorporate by reference, or your violation of any law or the rights of a third-party.

Та гуравдагч талын үйлчилгээний нөхцөл эсвэл гуравдагч талаас танд зориулан гаргасан аливаа бичиг баримт зэрэгтэй холбоотойгоор эсвэл таны хууль зөрчсөн үйлдэл эсвэл гуравдагч талын эрхийг зөрчсөн аливаа үйлдэлтэй холбоотойгоор гарсан аливаа хууль тогтоомжтой холбоотой төлбөр гэх мэттэй холбоотой аливаа нэхэмжлэл эсвэл шаардлагаас Toy Store болон түүний толгой компани, охин компани, холбоотой этгээд, хамтрагч, ажилтан, захирал, агентлаг, гэрээт гүйцэтгэгч, лиценз олгогч, үйлчилгээ үзүүлэгч, дамжуулан гүйцэтгэгч, нийлүүлэгч, дадлагажигч болон бусад албан хаагчдыг ангид байлгаж, хамгаална гэдгээ үүгээр баталгаажуулж байна.

SECTION 15 - SEVERABILITY | ГЭРЭЭГ ХЭСЭГЧИЛЭН ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

In the event that any provision of these Terms of Service is determined to be unlawful, void or unenforceable, such provision shall nonetheless be enforceable to the fullest extent permitted by applicable law, and the unenforceable portion shall be deemed to be severed from these Terms of Service, such determination shall not affect the validity and enforceability of any other remaining provisions.

Хэрэв үйлчилгээний нөхцлийн аль нэг зүйл заалтыг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус, хэрэгжүүлж үл болохуйц эсвэл хүчингүй гэж үзэх тохиолдолд тухайн зүйл заалтыг холбогдох хууль тогтоомжоор олгогдсон зөвшөөрлийн дагуу аль болох хэрэгжүүлэх чиглэлийг баримтлах боловч тухайн хүчин төгөлдөр бус зүйл заалтын хэрэгжүүлж үл болох хэсгийг үйлчилгээний нөхцлөөс тусад нь авч үзэх бөгөөд энэ нь үйлчилгээний нөхцлийн бусад зүйл заалтын хүчин төгөлдөр байдалд аливаа хэлбэрээр үл нөлөөлнө. 

SECTION 16 - TERMINATION | ДУУСГАВАР БОЛОХ

The obligations and liabilities of the parties incurred prior to the termination date shall survive the termination of this agreement for all purposes. 
These Terms of Service are effective unless and until terminated by either you or us. You may terminate these Terms of Service at any time by notifying us that you no longer wish to use our Services, or when you cease using our site. 
If in our sole judgment you fail, or we suspect that you have failed, to comply with any term or provision of these Terms of Service, we also may terminate this agreement at any time without notice and you will remain liable for all amounts due up to and including the date of termination; and/or accordingly may deny you access to our Services (or any part thereof).

Энэхүү гэрээ нь дуусгавар болсон ч гэрээ дуусахын өмнө талуудын хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ.Үйлчилгээний нөхцөл нь талуудын аль нэгний санаачилгаар цуцласан эсвэл цуцлах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Хэрэв та манай үйлчилгээ эсвэл манай цахим хуудсыг цаашид ашиглахгүй гэж үзсэн тохиолдолд та үйлчилгээний нөхцлийг цуцлах тухай хүсэлтээ бидэнд гаргаж болно. Хэрэв бид таныг манай үйлчилгээний нөхцөлд заасан аливаа үйл заалт эсвэл нөхцлийг зөрчсөн эсвэл хангаагүй гэж үзсэн тохиолдолд бидний зүгээс аливаа урьдчилсан мэдэгдэл хүргүүлэхгүйгээр гэрээг дуусгавар болгох мөн/эсвэл үйлчилгээнд хандах таны эрхийг цуцлах (бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн хэлбэрээр) эрхтэй ба энэ тохиолдолд гэрээ дуусгавар болох огноог хүртэл төлөх аливаа төлбөрийг төлөх үүргээс үл чөлөөлөгдөх болно.

SECTION 17 - ENTIRE AGREEMENT | ГЭРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭЛ

The failure of us to exercise or enforce any right or provision of these Terms of Service shall not constitute a waiver of such right or provision. 
These Terms of Service and any policies or operating rules posted by us on this site or in respect to The Service constitutes the entire agreement and understanding between you and us and govern your use of the Service, superseding any prior or contemporaneous agreements, communications and proposals, whether oral or written, between you and us (including, but not limited to, any prior versions of the Terms of Service). 
Any ambiguities in the interpretation of these Terms of Service shall not be construed against the drafting party.

Үйлчилгээний нөхцөлийн аливаа зүйл заалтыг бидний зүгээс үл хэрэгжүүлсэн тохиолдолд энэ нь тухайн заалттай холбоотой хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл үл болно. Энэхүү цахим хуудсанд бидний тавьсан үйлчилгээний нөхцөл, аливаа бодлого эсвэл үйл ажиллагааны дүрэм эсвэл үйлчилгээтэй холбоотой аливаа мэдээлэл та болон бидний хооронд байгуулсан гэрээнд тооцогдох бөгөөд энэ нь өмнө нь бидний хооронд аман эсвэл бичгэн хэлбэрээр тохиролцсон (өмнөх үйлчилгээний нөхцөл гэх мэт гэхдээ үүгээр үл хязгаарлагдана) аливаа гэрээ, харилцаа холбоо эсвэл санал зэргийг бүрэн орлох болно.  

Үйлчилгээний нөхцөлд заасан аливаа тодорхойгүй зүйл заалт нь тухайн үйлчилгээний нөхцлийг бэлтгэн ажилласан талын эсрэг тухайн зүйл заалтыг ашиглах үндэслэл үл болно.

SECTION 18 - GOVERNING LAW | ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖ

These Terms of Service and any separate agreements whereby we provide you Services shall be governed by and construed in accordance with the laws of #804 Crystal Town, Bayanzurkh District, Khoroo 26 Ulaanbaatar MN 13110.

Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үйлчилгээний нөхцөл болон аливаа бусад гэрээг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Кристал Таун, 804-р байрны хуулиар зохицуулна.

SECTION 19 - CHANGES TO TERMS OF SERVICE | ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТ

You can review the most current version of the Terms of Service at any time at this page. 
We reserve the right, at our sole discretion, to update, change or replace any part of these Terms of Service by posting updates and changes to our website. It is your responsibility to check our website periodically for changes. Your continued use of or access to our website or the Service following the posting of any changes to these Terms of Service constitutes acceptance of those changes.

Та үйлчилгээний нөхцлийн хамгийн сүүлийн шинэчлэсэн хувилбарыг манай хуудсанд хандан авах боломжтой бөгөөд бид аливаа өөрчлөлтийг өөрсдийн шийдвэр дээр үндэслэн цахим хуудсан дээр байршуулах замаар шинэчлэх, өөрчлөх эсвэл орлуулах бүрэн эрхтэй байна. Тиймээс та үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлттэй танилцахын тулд манай цахим хуудсанд тогтмол хандаж холбогдох мэдээллийг авах үүрэгтэй болно. Цахим хуудсанд оруулсан үйлчилгээний нөхцөл болон үйлчилгээтэй холбоотой аливаа өөрчлөлтийг уншиж танилцан холбогдох үйлдлийг үргэлжлүүлсэн тохиолдолд шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлтэй холбоотой өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

SECTION 20 - CONTACT INFORMATION | ХОЛБОО БАРИХ

Questions about the Terms of Service should be sent to us at alex@thetoystore.mn.

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой аливаа асуултыг alex@thetoystore.mn хаягаар илгээнэ үү. 

--------------------------------------